"Мэдээлэл харилцаа, урлагаар дамжуулан олон нийтийг эрх мэдэлжүүлэх нь" хөтөлбөр
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян эхэллээ
2014/11/101535
Глоб Интернэшнл төв, АТГ-тай хамтран Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулан НҮБ-ын  Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй  “Хангай ба түүний нөхөд юу хэлэв? кампанит ажил 2014 оны 11 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулна.
“НАЙЗ” аяны хүрээнд зарласан судалгааны шилдэг бүтээл шалгаруулав
2014/04/202255
2014 оны 4 дүгээр сарын 11-нд болсон Оюутны хэлэлцүүлгийн үеэр “НАЙЗ” аяны хүрээнд зарласан судалгааны шилдэг бүтээл уралдаанд оролцогч оюутнуудын илтгэлийг хэлэлцэж, шилдгүүдийг шалгаруулав.
Сургалтын 5 видео, 3 аудио материал бэлтгэлээ
2014/03/042722
Авлигын эсрэг хууль, тогтоомж, ялангуяа “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг олон нийтэд таниулах зорилгоор сургалтын 5 видео, 3 аудио материал бэлтгэлээ. 
Бүжгийн тэмцээний удирдамж
2014/02/022889
Цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, нэрээ нууцлах, ингэхдээ Интернэт дэх найзуудаа, тэдний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх, хүлээцтэй, тэвчээртэй хандах талаар залуучуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор  бүжгийн тэмцээн зарлаж байна.
ХЭРХЭН ЯЛАГЧ БОЛОХ ВЭ?
2014/02/012334
Эхний алхам: Уралдаанд оролцохыг хүсэгч манай Глоб Интернэшнл Төвийн фейсбүүкийн “NICE НАЙЗ” хуудсанд лайк дарж, “НАЙЗ” бүлэгт элсэн, эрхээ авна уу. Та бүтээлээ манай “NICE НАЙЗ” хуудас болон “НАЙЗ” бүлэгт байрлуулснаар уралдааны эхний шалгаруулалтад оролцох боломж нээгдэнэ.
Судалгааны шилдэг бүтээлийн уралдаанд оролцохыг хүсэгчдэд зориулав
2014/01/292627
Глоб Интернэшнл Төв нь мэдлэг, туршлагаа нийгмийн өргөн хүрээнд түгээх зорилгоор Монголын залуучуудын NICE НАЙЗ сүлжээ үүсгэж, үүгээрээ дамжуулан нийт иргэдэд чиглэсэн үзэл бодлын эрх чөлөө, түүнээ илэрхийлэх эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулан ухамсарлуулах, цахим хэвлэл мэдээллийг соёлтой хэрэглэж бусдыг гүтгэж доромжлохгүй, бусдын хувийн нууцыг нийтэд ил болгож эрхийг зөрчихгүй байхыг эрхэмлэхийн чухлыг таниулахад оршино.
Судалгааны шилдэг бүтээл шалгаруулах журам
2014/01/162477
Хууль зүй, сэтгүүл зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд Судалгааны шилдэг бүтээлийн уралдаанд ирсэн бүтээлийг  шалгаруулах  журамтай танилцана уу.
Хууль зүй, сэтгүүл зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд судалгааны шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна
2014/01/152365
Үзэл бодолтой байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний тухай ойлголттой болгох, Монгол улсын болон олон улсын хэм хэмжээ, чиг хандлагыг судлан “Судалгааны шилдэг бүтээл” туурвих уралдааныг ХУУЛЬ ЗҮЙ, СЭТГҮҮЛ ЗҮЙН их дээд сургуулийн оюутнуудын дунд дараах хоёр чиглэлээр зарлаж байна.
Европын Холбооны кино өдөрлөгийн Үзвэрийн хуваарь
2013/11/151777
Европын Холбооны кино өдөрлөг  11 дүгээр сарын 17-ны 17.00 цагт Блакс Бокс театрт   ЕХ-г одоогоор тэргүүлж байгаа  Литв улсын “УБ лам” уянгын киногоор нээлтээ хийж 17-21-ний өдрүүдэд олон нийтэд  үнэ төлбөргүй үзүүлнэ. Үзвэрийн хуваарьтай танилцана уу.
Европын Холбооны кино өдөрлөг болно
2013/11/131822
Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад дөрөв дэх удаагаа 11-р сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Кино өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, “Блакбокс” театр, “Глоб Интернэшл” төвтэй хамтран зохион байгуулж байна.