"Хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих" хөтөлбөр
|
Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг хийх, эрх зүйн туслалцаа үзүүлнэ
2013/01/052918
“Глоб Интернэшнл” ТББ нь Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр “Хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь. Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг хийх, эрх зүйн туслалцаа үзүүлэх” төслийг 2013 оны 1-р сарын 1-нээс хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр эхэллээ.
|
|
“Хүйн хэвлэл мэдээлэл хүй олны хөгжлийн төлөө” сэдэвт нөлөөллийн семинар болно
2012/12/102021
|
|
“Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү?” сэдэвт хэлэлцүүлэг болно
2012/12/082525
“Глоб Интернэшнл” ТББ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороотой хамтран 2012 оны 12-р сарын 12-ны өдөр“Иргэний танхим”-д “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү?” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Уг хэлэлцүүлгээр Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлохтой холбоотой заалтуудыг халах талаар санал солилцоно.
|
|
Эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолтой холбоотой 110, 111 дүгээр заалтыг халах 10 шалтгаан
2012/12/082724
Эрүүгийн хуулийн энэ заалт:
1. Aрдчилсан нийгмийн суурь зарчмын нэг - хүний язгуур эрх, мөн хүн бүрийн хөгжих үндсэн нөхцөл болсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарладаг. |
|
“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүй” сэдэвт шүүгчдэд зориулсан сургалт болно
2012/09/212437
“Глоб Интернэшнл” ТББ, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон Отгонтэнгэр Их Сургууль хамтран “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүй” сэдэвт шүүгчдэд зориулсан нэг өдрийн сургалтыг 2012 оны 09 дүгээр сарын 25-нд Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд зохион байгуулна.
|
|
Сэтгүүлч Ж.Минжинд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан болсон байна
2012/08/222150
“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй ТВ-8 телевизийн сэтгүүлч Ж.Минжинд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Шүүхийн хуралдааны танхимд болжээ.
|
|
УИХ-ын 2012 оны сонгуулийн телевизийн мониторингийн урьдчилсан дүн
2012/07/052514
"Глоб Интернэшнл" ТББ 6 дугаар сарын 06-27-ны өдрийг дуустал үргэлжилсэн 3 үе шаттай хийгдсэн УИХ—ын 2012 оны сонгуулийн сурталчилгааны мониторингийн нэгдсэн дүн урьдчилсан байдлаар гарлаа. Судалгаанд олон нийтийн болон төсвийн санхүүжилт ашигладаг, зах зээл дээр удаан хугацаанд оршин тогтнож буй, үзэгчдийн рейтинг өндөр зэрэг шалгуураар сонгогдсон 5 телевиз хамрагдав.
|
|
Телевизийн мониторингийн 2-р үе шатны мэдээлэл
2012/06/242455
УИХ—ын 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хийж буй телевизийн мониторингийн 2 дугаар шатны дүн болох 6 дугаар сарын 12-19-ний хооронд хийгдсэн судалгааны дүн гарлаа. Судалгааны хугацаанд 5 телевизийн 711 цаг 47 минут 25 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 102 цаг 55 минут 24 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.
|
|
“Асууя!” кампанит ажлыг дэмжин санал, бодлоо хуваалцаж байгаа Намуудын төлөөлөл, нэр дэвшигчдэд талархлаа илэрхийлье
2012/06/192542
Кампанит ажлын хүрээнд Нам, нэр дэвшигчдээс ирүүлсэн санал, зөвлөмжийг доор тоймлов. “АСУУЯ!” кампанит ажил үргэлжилж байна.
|
|
Телевизийн мониторингийн 1-р үе шатны мэдээлэл
2012/06/152493
"Глоб Интернэшнл" ТББ нь 2012 оны 6 дугаар сарын 6-26-ны хооронд үргэлжлэх 3 үе шаттай энэ мониторингийн 1-р хэсэг 6 дугаар сарны 06-11 өдрийг дуустал, нийт 6 өдрийн дүнг танилцуулж байна. Судалгааны хугацаанд 5 телевизийн 525 цаг 39 минут 51 секундын нэвтрүүлэгч мониторинг хийв. Телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл 22%-иар давамгайлж байв.
|