МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав Танаа
2011/01/132379
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2011 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр сэтгүүлч Б.Цоожчулуунцэцэгийн эсрэг Эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбогдуулан  Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжавт хандаж албан бичиг илгээлээ.
Мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалт
2011/01/122956
Эрх зүйн сургалт, сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зөвлөмжид санал авах, радио телевизийн сурталчилгааны агуулга тодорхойлох, дунд хугацааны хөтөлбөрийн баримтлах үндсэн мессежүүдийг тодорхойлох зөвлөлдөх уулзалтыг 2011 оны 02-р сарын 11-ний Баасан гарагт Бишрэлт зочид буудалд зохион байгуулав.
Сэтгүүлчдэд ялгавартай хандаж байгаад харамсаж байна
2011/01/052328
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, Монгол Улсын  Их хурлын 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”-ийн  “УИХ-ын үйл ажиллагааг мэдээлэх журам”-д  оруулсан нэмэлт, өөрчлөлт нь сэтгүүлчдэд ялгавартай хандсан, хэвлэл мэдээллийн байгууллагын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон шийдвэр болсныг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа.
Хэвлэлийн бага хурал: “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага сэтгүүлчийг эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын зүйл ангиар шийтгэхийг эсэргүүцэж байна
2010/12/222428
“Глоб Интернэшнл” ТББ 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт “Монгол ньюс” компаны байранд  хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчийг эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын зүйл ангиар шийтгэхийг,  хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг  бүрэн дампуурч, зогсооход хүргэж болзошгүй их хэмжээний төлбөр нэхэмжилснийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.
“Таны мэдэх эрх”, “Авлигатай тэмцье” аудио, видео гарын авлага
2010/12/222400
"Глоб Интернэшнл" ТББ,  АНУ-ын “Ил тод байдлын төлөөх түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь” төслийн хүрээнд “Таны мэдэх эрх” аудио, “Авлигатай тэмцье” богино хэмжээний видео гарын авлагууд бэлтгэлээ.
Хэвлэлийн бага хурал: “Глоб Интернэшнл” ТББ сэтгүүлчийг эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын зүйл ангиар шийтгэхийг эсэргүүцэж байна
2010/12/222978
“Глоб Интернэшнл” ТББ 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт “Монгол ньюс” компаны байранд  хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчийг эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын зүйл ангиар шийтгэхийг,  хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг  бүрэн дампуурч, зогсооход хүргэж болзошгүй их хэмжээний төлбөр нэхэмжилснийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.
Олон улсын сэтгүүлчдийн холбооны мэдэгдэл
2010/12/172993
Олон улсын сэтгүүлчдийн холбоо (ОУСХ) монголын нэртэй бизнесмен гэмт хэрэгт холбогдсон талаар 11 дүгээр сарын 8-ны дугаарт хэвлэгдсэн нийтлэлтэй холбогдуулан эрүүгийн хэргээр шалгагдаж буй Монголын сэтгүүлчийн аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлж байна.
“Зууны мэдээ” сонины сэтгүүлчид эрүүгийн, тус сонины газарт иргэний хэрэг үүсгэн шалгаж байна
2010/12/132540
“Зууны мэдээ” сонины Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч Дамдинсүрэнгийн Болормаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн тус сонины газарт иргэний хэрэг үүсгэн шалгаж байна.
Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын иргэд, төрийн албан хаагчдад зориулсан сургалт
2010/12/092446
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага  “Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж  авлигыг бууруулах нь” төслийн хүрээнд 2010 оны 12-р сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын төвд тус сумын иргэд, төрийн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтанд сумын 16 иргэн, 27 төрийн албан хаагчид оролцлоо.
"Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллага Өвөр Монголын сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч Хадааг хугацаанд нь суллахыг Хятадын эрх баригчдаас шаардаж байна.
2010/12/032283
Олон улсын “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага хүний эрхийн төлөө тэмцэгч, Өвөр Монголын сэтгүүлч Хадааг хугацаанд нь суллахыг Хятадын эрх баригчдаас шаардаж Шуурхай мэдээ ирүүлжээ. Шуурхай мэдээний албан бус орчуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.