"Хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих" хөтөлбөр
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг"
2010/06/102566
"Глоб Интернэшнл" ТББ Лондон дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Хэвлэл мэдээллийн бүсийн хөтөлбөрийн санхүүжилтээр "Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" төсөл  хэрэгжүүлж эхэллээ. Хоёр жилийн хугацаатай энэ төсөл нь 2005, 2006-2007, 2008-2009 ондуудад Нээлттэй нийгэм форум, Будапешт дахь Нээлттэй нийгэм хүрээлэнгийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн  “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь” төслийн үргэлжлэл юм.
“Нэр төр сэргээх хэрэг ба цензур” судалгааны тайлан танилцуулах уулзалт-ярилцлага
2010/02/153290
“Нэр төр сэргээх хэрэг ба цензур” төслийн хүрээнд хийсэн хоёр төрлийн судалгааны тайлан танилцуулах уулзалт -ярилцлага 2010 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Пума зочид буудлын хурлын танхимд боллоо.
“Сэтгүүлч Танд эрх зүйн бэрхшээлтэй асуудал тулгарвал...? ”
2010/02/084001
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Нэр төр сэргээх хэрэг  ба цензур” төслийн хүрээнд “Сэтгүүлч Танд эрх зүйн бэрхшээлтэй асуудал тулгарвал...? ” аудио гарын авлага бэлтгэн сэтгүүлчдэд хүргэж байна.  
Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр хийсэн телевизийн мониторингийн дэлгэрэнгүй тайлан хэвлэгдлээ
2009/11/153221
Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг таван телевизийн сонгуулийн сурталчилгаанд хийсэн мониторингийн дэлгэрэнгүй тайлан хэвлэгдлээ. 

Мониторингийг Нээлттэй Нийгэм Форумын санаачилгаар  байгуулагдсан  “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээ”-ний  хүрээнд  “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага хийсэн юм.
Нэр төр сэргээх хэрэг ба цензур
2009/10/123213
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2009 оны 10 дугаар сарын 12-ноос эхлэн 3 сарын хугацаанд Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр “Нэр төр сэргээх хэрэг  ба цензур” төсөл хэрэгжүүлж эхэллээ.
“7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг”-ийн товч тайлан
2009/07/013738
2008 оны 7 сарын 1-ний өдрийн үйл явдлын үеэр монголын хэвлэл мэдээлэлд төрийн бус 20 гаруй байгууллага эвлэлдэн нэгдэж байгуулсан, “Онц байдалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн мониторинг, хамгааллын эвсэл-ийн үйл ажиллагааны хүрээнд Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас "IRIM" судалгааны хүрээлэнтэй хамтран хийсэн билээ.
Анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгов
2009/07/015194
Монголын ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний сорил болсон 2008 оны 7 сарын 1-ний үйл явдлыг шуурхай сурвалжлан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гарган хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад Хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгов.
“7-р сарын 1: Хэвлэлийн эрх чөлөөний сорилт”
2009/07/013441
“Глоб Интернэшнл” ТББ –аас зохион байгуулсан  “7-р сарын 1: Хэвлэлийн эрх чөлөөний сорилт” арга хэмжээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож чөлөөт ярилцлага өрнүүллээ.  2008 оны 07 сарын 1-ний өдрийн хэрэг явдал нь ардчилсан тогтолцоог сонгосноос хойших монголын түүхэнд анх удаа олон нийтийг цочроосон, онцгой үйл явдал болж,  нийгэмд зөрчилт нөхцөл байдал үүсгэсэн билээ. 
Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн Мониторингийн товч тайлан
2009/06/103511
 “Глоб Интернэшнл” ТББ   сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн 15 хоногийн  турш үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг  МҮОНТВ, UBS, ТВ5, ТВ9, 25 суваг телевизийн сонгуулийн сурталчилгаанд  хийсэн мониторингийн товч тайланг  танилцуулж  байна.
Тавдугаар сарын 18-наас 22-ныг дуустал 5 өдрийн мониторингийн дүн
2009/05/263224
 “Глоб Интернэшнл” ТББ   үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг МҮОНТВ, UBS, ТВ-5, ТВ-9, 25 суваг телевизэд хийсэн мониторингийн   сүүлийн өдрүүд  буюу  тавдугаар сарын 18-наас 22-ны  өдрийг дуустал  5 өдрийн  дүнг  танилцуулж  байна.