"Хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих" хөтөлбөр
Олон улсын сэтгүүлчдийн холбооны мэдэгдэл
2010/12/172795
Олон улсын сэтгүүлчдийн холбоо (ОУСХ) монголын нэртэй бизнесмен гэмт хэрэгт холбогдсон талаар 11 дүгээр сарын 8-ны дугаарт хэвлэгдсэн нийтлэлтэй холбогдуулан эрүүгийн хэргээр шалгагдаж буй Монголын сэтгүүлчийн аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлж байна.
“Зууны мэдээ” сонины сэтгүүлчид эрүүгийн, тус сонины газарт иргэний хэрэг үүсгэн шалгаж байна
2010/12/132334
“Зууны мэдээ” сонины Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч Дамдинсүрэнгийн Болормаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн тус сонины газарт иргэний хэрэг үүсгэн шалгаж байна.
Дорнод аймгийн “Шинэ суваг” телевизэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо
2010/12/012776
Дорнод аймгийн “Шинэ суваг” телевизэд холбогдох  “ажил хэргийн нэр хүндээ сэрээлгэхийг хүссэн иргэний хэргийг тус аймгийн Хэрлэн сумын анхан шатны шүүхийн шийдвэрээр  хэрэгсэхгүй болголоо.
“Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил ба төвлөрөл” харьцуулсан судалгаа
2010/11/253064
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэх нь“ төслийн хүрээнд хуульч, өмгөөлөгч М.Доржхандын хийсэн “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил ба төвлөрөл” харьцуулсан судалгааг танилцуулж байна.
РЕДАКЦИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ: Эрх зүйн зохицуулалт ба харьцуулалт
2010/11/253072
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэх нь“ төслийн хүрээнд хуульч М.Батсуурийн хийсэн “РЕДАКЦИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ: Эрх зүйн зохицуулалт ба харьцуулалт” судалгааг танилцуулж байна.
“Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба тулгамдсан асуудал” ярилцлага боллоо
2010/11/193258
“Глоб Интернэшнл” ТББ, АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь” төслийнхээ хүрээнд 2010 оны 11-р сарын 19-ний өдөр Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хангарьд ордны хурлын А танхимд “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.
“Таны мэргэжлийн эрх зөрчигдвөл...” видео сургалт зохион байгууллаа
2010/10/152411
“Глоб Интернэшнл” ТББ 2010 оны 10-р сарын 13, 14-ний өдрүүдэд орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан “Таны мэргэжлийн эрх зөрчигдвөл...” видео сургалт  зохион байгуулсан юм.  ШУТИС-ийн харъяа МХТС-ийн Зайны сургалтын төвд болсон сургалтанд Завхан, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Төв, Баянхонгор аймгийн нийт 86 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд хамрагдлаа. 
“Глоб Интернэшнл” ТББ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа М.Ганхүүд Эсэргүүцлийн захидал хүргүүллээ
2010/09/142621
Эсэргүүцлийн захидалд: “Нийгмийн толь” сонины толгой компьютерийн оронд өөр компьютер, эд хөрөнгө санал болгосон боловч хүлээн аваагүй,  хэдэн жил ашигласан энэ хуучин компьютер нь шүүхээс тогтоосон 1 сая 698 мянган төгрөгийн торгуулийг төлөхөд хүрэлцэхгүй, толгой  компьютерийг битүүмжлэн лацдах боломж олгоогүй, түүнд байгаа мэдээллээ хуулж авах редакцийн хүсэлтэд татгалзаж буй зэргээс үүдэн энэ үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, редакцийн үйл ажиллагаанд зориуд халдсан зорилготой арга хэмжээ гэж бид үзэж байна.
“Нийгмийн толь” сонины нууцын зэрэглэлтэй компьютерийг хураан авсныг эсэргүүцэж байна.
2010/09/012516
Шуурхай мэдээ: Монгол Улс
Эх сурвалж: “Глоб Интернэшнл” ТББ
Огноо: 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

2010 оны 8 сарын 27-ны орой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтнууд “Нийгмийн толь” сонины толгой компьютерийг хураан авлаа. Тухайн байгууллагын бүх нууцтай холбоотой баримт материал, нууц эх сурвалжийн жагсаалт агуулсан уг компьютерийн оронд адил чанарын, ижил үнэтэй өөр компьютер өгье гэсэн боловч хүлээн авсангүй. Сонины ажилтнууд үүнийг хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй явдал хэмээн үзэж байна.
Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэх нь
2010/07/153101
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас АНУ-ын Азийн сангийн тусламжтайгаар “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэх“ төслийг 2010 оны 7-р сараас хэрэгжүүлж эхэллээ.
Энэ төсөл нь Монголын ардчиллыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах чадавхи бүхий эрх зүйн дэмжлэгтэй хэвлэл мэдээллийг хөхиүлэн дэмжснээр хариуцлагатай, сайн засаглалын хөгжлийг дэмжих зорилготой.