"Ил тод, сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь" хөтөлбөр
Мэдээллийн нээлттэй, ил тод байдал, хэвлэл мэдээлэлтэй холбоотой хуулийн түүврийг шинэчлэв
2011/03/222809
Мэдээллийн нээлттэй, ил тод байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүйг зохицуулсан зүйл, заалт бүхий хууль 2001 онд 91 байсан бол эрчимтэй өсөж, 2010 оны 12 сарын 31-ний байдлаар 188 хуульд дээрх зохицуулалтууд оржээ.
Мэдээллийн эрх зүйн чиглэлийн хуулиудын төслийн ажлын хэсгийнхний хамтарсан уулзалт боллоо
2011/03/052928
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага санаачлан мэдээллийн эрх зүйн чиглэлээр боловсруулагдаж  буй  болон өргөн барьсан хуулиудын төслийн ажлын хэсгийн гишүүдийн хамтарсан уулзалтыг 2011 оны 03 сарын 04-ний өдөр ННФ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Мэдээллийн эрх зүйн чиглэлээр боловсруулагдаж буй болон өргөн барьсан хуулийн төслүүд, журмууд дээр анализ хийв
2011/03/042773
Хэвлэл мэдээллийн салбарын хөгжил, мэдээллийн урсгалын нягтралтай холбоотойгоор хэвлэл, мэдээллийн салбарын харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага бий болжээ.
УИХ-ын гишүүдээс УИХ-ын чуулганы санал хураалтын дүнг нэрсээр судлах зөвшөөрөл олгохыг хүсэж байна
2010/11/302840
 “Глоб Интернэшнл” ТББ  2010 оны 9-р сарын 22-ны өдөр УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржид  хандан  “Шударга ёсны од” төслийн хүрээнд мониторинг хийхэд  зориулан 2008 оноос өнөөг хүртэлх хугацаанд батлагдсан хууль, тогтоомж, эрх зүйн бусад баримт бичиг хэлэлцсэн чуулганы дэлгэрэнгүй тэмдэглэлийг үзэх, шаардлагатай бичиг баримтыг хуулбарлан авах хүсэлт гаргасан юм.
Судалгааны ажил эхэллээ
2010/10/153031
“Шударга ёсны од” төслийн хүрээнд УИХ-ын гишүүдын  авлигатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоо бий болгох, мэдээлэл нээлттэй, ил тод байх зарчмыг тусгах, ашиг сонирхлын зөрчлийг хориглох зэрэг асуудалд УИХ-ын гишүүдийн улс төрийн хүсэл, эрмэлзэл  ямар буйг олон нийтэд таниулах зорилгоор УИХ-аар хууль хэлэлцэх явцад өгсөн саналд мониторинг хийж эхэллээ.
Шударга ёсны од
2010/10/013107
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2010 оны 9-р сарын 20-ны өдрөөс эхлэн АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Шударга ёсны од” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Хоёр сарын хугацаатай  энэ төсөл нь  УИХ-аар хууль хэлэлцэх явцад авлигатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоо бий болгох, мэдээлэл нээлттэй, ил тод байх зарчмыг тусгах, ашиг сонирхлын зөрчлийг хориглох зэрэг асуудалд УИХ-ын гишүүдийн улс төрийн хүсэл, эрмэлзэл  ямар буйг олон нийтэд таниулах зорилготой.
УИХ-ын есөн гишүүн МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ хуулийг санаачлагчдын бүлэгт нэгдлээ
2009/03/133718
Мэдээллийн эрх чөлөөний хуулийн асуудлаар санал солилцох уулзалт 2009 оны 3-р сарын 11-ний өдрийн 13.30-16.00 цагт Төрийн ордны Е танхимд боллоо. 2007 оны 5-р сарын 2-нд УИХ-ын гишүүн С.Оюун, Ц. Мөнх-Оргил, Сү.Батболд, Э.Бат-Үүл нарын санаачилж, УИХ-д өргөн барьсан юм. Уг хуулийн төслийг Төрийн бус байгууллагуудын удаа дараагийн санал зөвлөмжийг үндэслэн шинээр боловсруулсан юм.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зориулсан сургалт болов
2009/02/203335
“Глоб Интернэшнл” ТББ-аас Улаанбаатар дахь Их Британи, Умард Ирландын Вант Улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь” төслийн хүрээнд орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зориулан “Төрийн байгууллагын ил тод байдал, мэдээллийн нээлттэй байдал” сэдэвт 2 өдрийн сургалтыг 2008 оны 2-р сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
“Мэдээллийн эрх чөлөө” хууль боловсруулагч, тогтоогчдад зориулсан гарын авлага
2009/02/154087
 

“Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь” төслийн хүрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас бэлтгэн гаргасан “Мэдээллийн эрх чөлөө” гарын авлага нь хууль боловсруулагч, тогтоогч төдийгүй хүний эрхийн болон нийгмийн ухамсрын түвшинг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, олон нийтэд чухал шаардлагатай лавлах материал юм.

”Авлига ба мэдээллийн эрх чөлөө” дугуй ширээний ярилцлага
2009/02/013463
 “Глоб Интернэшнл” ТББ-аас Хүний Эрхийг Хангах Үндэсний Хөтөлбөрийн Хорооны Ажлын албатай хамтран 2009 оны 1-р  сарын 30-ны  өдөр ХЗДХЯ-ны хурлын танхимд “Авлига ба мэдээллийн эрх чөлөө” дугуй ширээний ярилцлага зохион байгуулав. Ярилцлагад  Төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож дараах илтгэлүүдийг хэлэлцэн санал солилцлоо.